Нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудитыг хийлээ

GJ1A7301.jpg

Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг 2020 онд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд “Монсерф” ХХК-аас нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдсэн эсэхийг тогтоох баталгаажилтын аудитыг энэ сарын  18-21-ний өдрүүдэд хийлээ.

Тус компанийн тэргүүлэх болон ахлах зөвлөх, аудиторууд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх, сайжруулахад анхаарч ажиллах зарим чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

scroll to top