1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дундговь, Завхан, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас 8-13 м/с, нутгийн баруун хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с, 24, 25-ны өдөр ихэнх нутгаар, 26-ны өдөр говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 24-ний өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 25-ны өдрөөс ихэнх нутгаар сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн смын 3 дугаар баг, “Бат-Уул” хорооллын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн О-ын 6х6 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Хусны-Урд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 157 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 17 км-т/ Хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан очиход иргэн Д-ын 1.2 тн боодлын өвс шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход иргэн Э-ийн 10 метрийн хэмжээтэй хашаа, 1.7 тн өвс, 1 га орчим талбайд өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 19:11 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн П-ийн 5х12 метрийн хэмжээтэй гарааш, 8х12 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хана шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Матад суманд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 04.21-ний өдрийн 05:38 цагт цурманд оруулж, цурам доторхи цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 04.21-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 16 км-т Ингэтийн гүүр гэдэг газар хүртэл завиар урсаж 5 метрийн гүнд 9 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газар голын арал хэсгүүдээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:10 цагт түр зогсоосон. 04.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багийн 9 дүгээр хорооны 11 дүгээр гудамжны 5 тоотод /аймгийн төвөөс зүүн урд зүгт 158 км-т, сумын төвд/ Бага насны хүүхэд 04.21-ний өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус суманд үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан Э /12 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 19:50 цагаас эхлүүлж, Рашаант сумын төв болон Их-Ац багийн “Амга”, “Айраг”, Энхтал багийн “Дөрөлж” гэдэг газруудаар зохион байгуулж, 04.22-ны өдрийн 00:30 цагт Рашаант сумаас зүүн урд зүгт 31 км-т Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн “Шанд” гэдэг газар нутагладаг тус сумын харьяат малчин Б-ынд эсэн мэнд байхад нь олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР