Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн нэрэмжит төрийн цэргийн байгууллагуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд ХХЕГ-ын харьяа “Хилчин” спорт хороонд боллоо.
Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын 10 багийн 200 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Эрэгтэй төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ын баг тамирчид, дэд байрт ЦЕГ-ын баг тамирчид, гутгаар байрт ЗХЖШ-ын баг тамирчид шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрыг ХХЕГ-ын баг тамирчид, дэд байрыг ОБЕГ-ын баг тамирчид, гутгаар байрыг ЗХЖШ-ын баг тамирчид эзэлж, багийн дүнгээр Онцгой байдлын байгууллагын баг тамирчид тэргүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.