ОУХМ Т.Баярцэцэг аваргын алтан медаль хүртлээ

279159338_481745507074564_4375511391644237816_n.jpg

Хийн бууны аварга шалгаруулах нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн 10м-ийн төрөлд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг аваргын алтан медаль хүртэж, 2022 оны хийн бууны аваргаар тодорлоо.

Мөн “Mixed team” төрөлд нийт 24 баг өрсөлдснөөс ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Э.Даваахүү нар “Team” төрөлд 9 баг оролцсноос ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Ц.Анударь нар аваргын алтан медалийн эзэд боллоо.

Тэмцээн энэ сарын 15-21-ний өдрүүдэд Техник спортын төвд болж, төрөл тус бүрт аваргууд тодорсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top