Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлэв

278125693_531434255058639_3942771264729621375_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-ийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 50 гаруй алба хаагч оролцож, 8 километрийн гүйлт дунд гранат шидэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, өгөгдсөн цэгийн байр зүйг олох, обу цув өмсөх зэрэг даалгаврыг гүйцэтгэн, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 1 дүгээр баг шалгарсан бол  Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн баг тамирчид тэргүүллээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top