Сурагчид гамшгаас хамгаалах мэдлэгээ сорьлоо

GJ1A8060.jpg

“Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон БГД-ийн Ганзам 20 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Аврагч” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Сурагчид 9 багт хуваагдан саадтай зурвас, давчуу орон зай, аврагчийн хувцас хэрэглэл өмсөх зэрэг таван цэгт даалгавар гүйцэтгэн, гамшгаас хамгаалах мэдлэгээ сорьж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр 7 дугаар багийн сурагчид тэргүүлж, 8,9 дүгээр багууд удааллаа.

Мөн энэ үеэр нийслэлийн Аврах ангид ашиглаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй танилцаж, энхийг сахиулагч аврагчдтай харилцан яриа өрнүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top