“Зөвийг хэвшүүлье” сургалтаар гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

278982053_748326403276265_3632089910631544663_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороо, Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран “Зөвийг хэвшүүлье” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тус сургуулийн багш, сурагч, өсвөрийн аврагч бүлэг, эцэг, эхийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүнийг хамруулж, гамшгаас хамгаалах мэдлэг олгосон юм.

Энэ үеэр гамшгийн тухай ерөнхий ойлголт, өсвөрийн аврагч бүлгийн үйл ажиллагаа, эмнэлгийн анхны тусламжийн талаар сургалт, дадлагыг явуулж, сургалтын гарын авлага, ном, тараах материал болон  гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хичээлийг сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top