Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Сэргэлэн сумдад ажиллалаа.
Энэ үеэр мэргэжлийн ангийн хүн хүч, техник багаж хэрэгслийн нөхөн хангалтын бэлэн байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж, албан даалгаврын биелэлтийг дүгнэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах гэрээг сумдын Онцгой комисстой байгуулсан юм гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.