Тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдэлийг тодорхойлж байна

278364511_407342384186044_5854131803103352991_n-74n9cb0z0nzslndyhghz3sxmq61kx5m8e42815zgqww.jpg

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна.

Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээг хийж, өнөөдрийн байдлаар 4, 5, 9, 18 дугаар цэцэрлэгийг хамруулаад байгаа юм.

Эрсдэлийн үнэлгээг хийснээр тухайн цэцэрлэгт тохиолдож  болзошгүй аюулыг урьдчилан үнэлж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бодитой төлөвлөх, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top