Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамрагдаж, мэдлэгээ бататгалаа

IMG_0248-1024x683-1.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас  Улаан загалмайн хороотой хамтран  алба хаагчдад гамшиг, ослын үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар цус алдалт, амьсгалын замын бөглөрөл, амьсгалын эрхтэн тогтолцооны хүндрэл, чангалуур боолт хийх, бага насны хүүхдэд үзүүлэх тусламж болон бусад бэртэл гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх мэдлэг олгосон юм.

  Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27,46,69,73,76 анги, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сургалтад хамрагдаж, бэртсэн, гэмтсэн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгээ бататган, дадлага сургуулийг хийлээ гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top