1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон баг “Номундалай” цогцолбор сургууль Утаа гарч байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.6 км замыг туулан очиход “Номундалай” цогцолбор сургуулийн 4х6 метрийн хэмжээтэй номын сангийн өрөөний шал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын шинэ эцэст өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход Хайлаастын шинэ эцсийн хойд талд 5 га орчим газарт өнжмөл шар өвс, 5 ханатай гэр, 3 айлын хашаа, 2×3, 2×5, 4×6 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 22 км/ Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан очиход 3 га орчим газар өнжмөл шар өвс шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12/А байрны 1 дүгээр орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэгт цахилгаан хуваарилах самбар шатаж гал гарч байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах самбар, 0.1 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн хорих ангийн хойд талд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход “Отгонсаран” ХХК-ийн 60 метр хашаа, 4 га газарт өнжмөл шар өвс, 4×4 метрийн хэмжээтэй сүүдрэвч, 40 тн чингэлэг 2 ширхэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл 5 дугаар баг “Харалдаа-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 71 км, сумын төвөөс урд зүгт 7 км/ 05.02-ны өдрийн 14:30 цагийн үед гэр, амбаар шатсан тухай мэдээллийг 05.02-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн М-ын 5 ханатай гэр, 2х3 м, 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар тус тус шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраан хүлээлгэн өгсөн тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4-1-т өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход 1 га орчим газар өнжмөл шар өвс, иргэн Э-ийн 4×7 метрийн хэмжээтэй байшин, 5 метр хашаа, 2×2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн 3 дугаар хэсгийн задгай хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан цагт очиход иргэн Г-ын 2 метр хашаа, хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 35 дугаар гудамж гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Н-ын 5 ханатай гэр, 4 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Найрамдал зуслан, Баянголын-Ам-ны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход иргэн П-ийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн угаалгын өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Э-ийн 6 метр орчим хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Цэргийн булган-Ам” гэдэг газар бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан очиход иргэн Б-ын 20×20 метр талбайд 1 м өндөртэй хураасан аргал шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн 1 дүгээр хэсэг Дэнжид байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан очиход иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, хураалттай 3 м.куб мод шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Их гүний 6-3 тоот Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, Б-ын 4х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ой, хээрийн түймэр: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн “Зүүн жаргалантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/, 48°17’2328.3”N, 109°342964”EОй, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 19:20 цагт цурманд оруулж мөн өдрийн 22:00 цагт түймрийг бүрэн унтраасан.
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн зүгт 150 км, Хилийн 0286-р ангийн 4 дүгээр заставаас зүүн зүгт 28 км/, N49.57.26.6 E103.54.31.3 Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна. Нэмэлт дуудлагаар: Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлдсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 05.02-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Харлагын голын-Адаг” гэдэг газар 4 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 16 км “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл завиар, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 05.03-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай” Өсвөр насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад 05.01-ний өдрийн 16:20 цагийн орчимд гэрийнхээ урд талын уулын мод руу ороод сураггүй болсон тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, тус хорооны Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /12 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 05.01-ний өдрийн 19:45 цагаас эхлэн зохион байгуулж 05.02-ны өдрийн 12:50 цагт “Шарга морьт”-ын уулнаас эсэн мэнд олсон гэсэн мэдээллийг аавд нь өгснөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР