Иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийв

IMG_0043.png

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас  Жаргалант сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын хэмжээнд иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

 Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын иргэдийг гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх арга зүйд сургаж, хамтран ажилласан юм.

  Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тухайн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангах талаар болон аюулгүй амьдрах ухаан, зан үйлийг хэвшүүлэх талаар иргэдэд мэдээлэл түгээж ажиллалаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

scroll to top