Гавана хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас 25 хүн амь үрэгджээ

321B7981-7132-43CC-8BF7-B92F5D6C63A6-810x500-1.jpeg

Кубын хамгийн онцгой таван одтой зочид буудлуудын нэгд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 25 хүн нас барж, 60 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Хуучин Гавана дахь Саратога зочид буудлын гадаа зогсож байсан шатахуун тээвэрлэгч машин гэнэт шатаж, улмаар дэлбэрэн , барилгын хэд хэдэн давхрыг нураасан гэж албаныхан үзэж байна.

Тус зочид буудлыг хөл хорио дууссаны дараах дөрвөн хоногт нээхээр төлөвлөж байв. Одоогоор нурангид дарагдсан хүмүүсийг олохоор эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Амиа алдсан хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэй, хүүхэд байгаа гэж Кубын ерөнхийлөгчийн албанаас мэдээллээ. Шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд эмчилж байна. Гэрчүүдийн ярьснаар тэд дэлбэрэлтийн дараа хар утаа, тоосны үүл тэнгэрт эргэлдэж байсан гэв. Зочид буудлын  ард байрлах сургууль дэлбэрэлтэнд өртөөгүй бөгөөд орон нутгийн албаны хүмүүс бүх хүүхдүүдийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлсэн болохыг баталжээ.

Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел засгийн газрын хуучин конгрессын байрны эсрэг талд байрлах сүйрсэн зочид буудалын газарт очиж нөхцөл байдалтай танилцажээ. Ерөнхийлөгч Энэ бол тэсрэх бөмбөг, халдлага биш, харамсалтай осол гэж хэлсэн байна.

Нийслэл хотын колоничлолын дүүрэгт байрлах Саратога зочид буудал тодорхой хугацаанд их засвар хийгдхээр хаагдсан байв. Тус 19-р зууны барилга нь Гавана хотод зочлон ирсэн дэлхийн ододтой  ижил алдартай. Мадонна, Бейонсе, Мик Жаггер зэрэг одод тус зочид буудалд үргэлж буудалдаг байжээ.

Эх сурвалж: BBC

scroll to top