Өмнөговь аймгийн Улаанзагалмайн хорооноос олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч О.Төрбаярыг “Хүмүүнлэг залуу”-аар тодрууллаа.
Ахлах ахлагч О.Төрбаяр нь Онцгой байдлын албанд 5 дахь жилдээ ажиллаж байна.
Тэрбээр 2022 он гарсаар гал түймрийн 14 удаагийн дуудлагаар ажиллаж, 4 иргэний амь насыг аварч, 170 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.