Дадлага сургуулиар гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшүүлэв

280391922_328116796109028_4775300862835730332_n.jpg

Архангай аймгийн Онцгой байдлын газраас  Хангай суманд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг зохион байгуулж, сумын Онцгой комисс, штаб, мэргэжлийн анги, ард иргэдийг хамрууллаа.

Дадлага сургуулиар газар хөдлөлт, ой хээрийн гал түймэр, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчин зэрэг цагийн байдалд ажиллуулж, болзошгүй гамшиг, ослын үед ажиллах ур чадвар, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшүүллээ.

Мөн сум дундын хүн эмнэлгийг хээрийн нөхцөлд нүүлгэн, дэлгэн байрлуулж, сургуулийн цагийн байдалтай уялдуулан дадлага сургууль хийсэн бол  гал түймрийн аюулын үед эрэн, хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн аврах бүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг, сайн дурынханы оролцоотойгоор зохион байгууллаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top