Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам, ОХУ дахь Монгол Оюутны Холбоо хамтран зохион байгуулсан “ОХУ-д суралцагч Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-д “Иргэний Хамгаалалтын Академи” болон “Гал Эсэргүүцэх Академи”-ийн сонсогч нараас бүрдсэн баг тамирчид амжилттай оролцлоо.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд болсон тус тэмцээнд Москва, Санкт-Петербург, Воронеж, Кострома, Тула хотод суралцаж байгаа монгол оюутнуудын 21 баг оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.