Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэдлэг, ур чадвар, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, дадлага олгох зорилгоор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч нарын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр нэгдсэн менежментийн тогтолцоог нутагшуулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн үйл ажиллагаа, түр хорогдох байрны хүртээмжийг нэмэгдүүлэх болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гамшгаас хамгаалах улсын хяналт шалгалт ажлын үр дүнг дээшлүүлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтэн, багш нар мэдлэг, ойлголт, мэдээлэл өгсөн юм.
Сургалтанд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, Төрийн ордон болон тусгай объектуудыг гамшгаас хамгаалах улсын хяналтын /ахлах/ байцаагч нар хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.