“Гамшгаас хамгаалах төлөвлөлт, зохион байгуулалт” сургалтыг зохион байгуулав

279893044_369906448509280_726353910786362831_n.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой комисстой хамтран дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн Онцгой комиссын Хүнсний хангалтын бүлэгтэй хамтран гамшиг эрсдэлийн үед хүнсээр хангах чиг үүрэг бүхий дүүргийн тусгай зориулалтын мэргэжлийн ангиудын удирдлага, менежерүүдэд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, зохион байгуулалт” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийх, гамшиг эрсдэлийн үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэргэжлийн заавар зөвлөгөө өгсөн юм.

Энэ үеэр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс гамшиг эрсдэлийн үед хүнсээр хангах дэлгүүр, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн тусгай зориулалтын мэргэжлийн 26 ангийн удирдлагуудтай болзошгүй гамшгийн үед хүнс, бараа материал, хүн хүч, техник хэрэгсэл нийлүүлэх гэрээг шинэчлэн байгууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top