Өсвөрийн аврагчид тангаргаа өргөж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргав

280671316_306417321661705_2332645378270879067_n.jpg

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Хөвсгөл” ОНХ, Бүрэнтогтох сумын ЕБС-тай хамтран “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар өсвөрийн аврагч бүлгийн зорилго, зорилт, үүрэг чиглэлийн талаар танилцуулж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах талаар анхан шатны мэдлэг олгосон юм.

Энэ үеэр тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн 30 сурагч шинээр өсвөрийн аврагч бүлэгт элсэн, тангарагаа өргөж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргалаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top