Хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлүүдийг хэлэлцүүлж байна

J1A1414.jpg

    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” сэдэвт арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зохион байгууллаа.

  Тус уралдааны нэгдүгээр шатанд нийт 15 бүтээл ирснээс хоёрдугаар шатанд  шалгарсан 9 бүтээлийг хэлэлцүүлж, шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ ОБЕГ-т болж байна.

   Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дэлхий нийтэд тохиолдох гамшгийн аюул, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна.

  Үүний эсрэг нэгдэн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр үүрэг, хариуцлага хүлээн ажиллаж байгаа юм.

  Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигтУур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна (2021-2030)”,Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлнэ (2031-2040)”гэж тусгасан.

  Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавар, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр талууд хамтран уялдаа холбоотой ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top