“Үерийн аюулаас хамгаалах зурвас газрын хил заагийг тодотгон тогтоох асуудал Улаанбаатар хотын баруун уулын системийн жишээн дээр” илтгэл тэргүүллээ

GJ1A1595.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачлага” сэдэвт арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан  эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт болж, шилдэг илтгэлүүдийн эзэд тодорлоо.

 Тус уралдааны хоёрдугаар шатанд 9 илтгэл хэлэлцүүлснээс Шинэ Монгол Технологийн Дээд сургууль, Барилга, архитектурын тэнхимийн эрхлэгч, докторант Б.ОтгонбаярҮерийн аюулаас  хамгаалах зурвас газрын хил заагийг тодотгон тогтоох асуудал Улаанбаатар хотын баруун уулын системийн жишээн дээрилтгэлээрээ тэргүүллээ.

 Дэд байрт Азийн хөгжлийн банкны МОН-3594 төслийн мэргэжилтэн, магистр, Л.Отгонбаяр “Ой, хээрийн түймрийн эрсдэлийн загварчлал”,МонМап” ХХК-ийн газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн Т.БилгүүнтөгсОй хээрийн түймрийн эрсдэлийг Веб-д суурилсан олон хүчин зүйлийн аргаар тооцоолох нь” илтгэлүүд шалгарсан юм.

Харин гутгаар байрт доктор С.Базаррагчаа Хот суурин газрын объектын гал түймрийн эрсдэлийн үнэлгээнд орчин үеийн арга техникийг ашиглах нь”, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, доктор Д.Дуламсүрэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, түүний өнөөгийн байдал” илтгэлүүд шалгарч, тусгай байрыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн “Хивэгч малаас ялгарч байгаа метан хий тодорхойлсон дүн” илтгэл эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top