1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дундговь аймагт цас, Сүхбаатар аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Тэс сумын Булгийн-Өндөр багийн “Услуурын зүүн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/- Малчин Я-ийн 30х30 метрийн хэмжээтэй өвөлжөө 05.12-ны 17:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 05.13-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг бүрэн унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио баг, “Арслан цохио” хорооллын 14 дүгээр гудамжны 18/А тоот Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 06:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход 11х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 11:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ангиас гарч 5.5 км замыг туулан очиход эзэнгүй айлын 8х6 метрийн хэмжээтэй байшин, 8х5 метрийн хэмжээтэй байшин, 1 га орчим газарт өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 92 дугаар цэцэрлэгийн хойд талд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 12:38 цагт очиход /эзэнгүй/ 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монгол шуудангийн хойд талд Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:02 цагт очиход /эзэнгүй/ 2х2 метрийн хэмжээтэй амбаар, хог шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт баг, “Зүрхэн бууц” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 246 км, сумын төвөөс баруун урд зүгт 5 км/-т Иргэн Т-ийн малын саравч, хураалттай өвс 15:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 05.13-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд очиход иргэн Т-ын 10х4 метрийн хэмжээтэй өвөлжөө, 0.5 тн хураалттай өвс шатаж байсныг 25 минут ажиллан 15:30 цагт гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээг Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг, “Богино хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 131 км, сумын төвөөс баруун урд зүгт 41 км/-т Малчин С-ын 5 ханатай гэр, 05.13-ны өдрийн 09:40 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн С-ын 5 ханатай гэр, тавилгын хамт шатаж байсныг 04:00 цаг ажиллан 14:30 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг баг, Ширхэнцэг гудамжны 83 тоот Хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Г-ийн 10 метр орчим хашаа, 0.6 тн өвс шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах баг, “Бага сориг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 363 км, сумын төвөөс баруун хойд зүгт 120 км, Цагааннуур сумаас баруун зүгт 32 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Цагааннуур сумын Засаг даргын тамгийн газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гарч 03:40 цагт очиж, ойн түймрийг 05:25 цагт цурманд оруулсан.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг баг, “Бүрхээр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 167 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ -т 05.13-ны өдрийн 16:50 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 16:56 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР