Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол шинжлэх ухааны газар, “Дэлхийн зөн-Ховд” ОНХ-тэй хамтран Жаргалант сумын ерөнхий боловсролын 4 сургуулиуд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх сургалт дадлагыг зохион байгууллаа.
Үнэлгээгээр сургуулийн дотор болон гадна орчинд тохиолдож болзошгүй гамшгийн аюулыг тодорхойлж, эмзэг байдал, чадавхыг үнэлж, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Цаашид аймгийн нутаг дэвсгэрт дэх ерөнхий боловсролын бүх сургуулиуд болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.