Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 19, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 21-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанАрхангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн “Хүрэн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ гэр, малын хашаа, автомашин, мотоцикл шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин М-ийн 4 ханатай гэр, “Портер” загварын автомашин, “Мустанг-5” загварын мотоцикл, 20х4 метрийн хэмжээтэй малын хашаа 05.15-ны өдрийн 23:30 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 05.16-ны өдрийн 07:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай” /дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хойд талд/ хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 09:21 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Эрдэнэ сумын Талын хайрхан багийн “Босгын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 115 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Э-гийн 4 ханатай гэр 05.16-ны өдрийн 10:38 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 12:09 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан 12:57 цагт очиход иргэн Т-гийн 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:03 цагт очиход иргэн М-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Задгай” /Чулуун-Овооны урд талд/ өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 15:01 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 17:56 цагт очиход иргэн Ц-гийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 18:00 цагт очиход иргэн С-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:40 цагт очиход иргэн А-гийн хашаа шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд гол багийн “Задгай” /Амьдрал худалдааны төвийн хашаанд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 21:17 цагт очиход иргэн Д-гийн 5х4 метрийн хэмжээтэй дэлгүүрт эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай” /Бумбатын рашааны хажууд/ хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 22:48 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 01:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 01:31 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км-т/ “Дэлгэр” мөрөний ус руу 1 эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 05.11-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 05.16-ны өдөр ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийг 05.16-ны өдрийн 14:30 цагаас эхлэн Эрчим багийн “Хилэнтийн гүүр”-нээс Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Баян-Эрхэт” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, 3 метрийн гүнд 8 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:23 цагт түр зогсоосон. 05.17-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Төөрсөн, сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 120 км-т/ бага насны хүүхэд 05.15-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 05.16-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05.12-ны өдрийн 10:29 цагт тус багийн “Уст толгой” гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг 15:20 цагт тус сумын Жаргалант багийн “Ганц мод” гэдэг газраас буцаасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top