Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар нь 2018 онд байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцаж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Тус салбар нь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Адаацаг, Хулд, Луус болон Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн, Өвөрхангай аймгийн Сант, Баян-Өндөр сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Байгуулагдснаас хойш нийт 52 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 38 хүний амь нас, 215 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.