Алба хаагчид 9 төрлийн 1470 ширхэг модыг тарьж ургуулаад байна

GJ1A2065.jpg

Төв аймгийн Онцгой байдлын газар нь “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд  2500 ширхэг нарс, улиас, халиас болон 1100 ширхэг хар модыг 20 мянган талбайд нөхөн сэргээлт хийх зориулалтаар тарьж ургуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд Онцгой байдлын газрын гадна, дотор талбай, Зуунмод сумын цэцэрлэгт хүрээлэнд алба хаагчид нийт 9 төрлийн 1470 ширхэг модыг тарьж ургуулаад байгаа юм.

Мөн алба хаагчдын амины хашаа, зуслангийн 1.6 га талбайд 882 ширхэг нарс, үхрийн нүд, чацаргана, аньс, улиас, мод бут тарихаар бэлтгэл ажлыг хангасан гэдгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд танилцууллаа.

Энэ үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хаврын тариалалтын талаар мэдээлэл өгч, холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top