Зүүн бүсийн төвийн удирдлагууд сургалтад хамрагдаж байна

281999834_3160874994228381_6980616686959229891_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг Зүүн бүсийн төв-Дорнод аймагт зохион байгуулж байгаа юм.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлыг хэсэг удирдан явуулж байгаа тус сургалтад аймгийн Онцгой комиссын гишүүд хамрагдаж байна.

Сургалтаар гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгч, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах, нэрвэгдэсдэд анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд Онцгой комиссын гишүүдийг сургаж, дадлагажуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top