Дүүргийн Онцгой комиссын дарга, гишүүдэд сургалт зохион байгуулж байна

283268215_307670994904670_3113548044138393621_n-1.jpg

 Нийслэлийн Онцгой байдлын газраас  дүүргүүдийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүний сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журмын хэрэгжилт, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг, чадварыг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангаж байгаа юм.

 Одоогийн байдлаар Багахангай, Багануур,  Хан-уул, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн сургалтад хамрагдсан бөгөөд энэ сард багтаан Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Онцгой комисс сургалтаа  зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top