Хамтарсан дадлага сургууль хийлээ

FB_IMG_1653864409137.jpg


Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалт-онцгой байдлын албатай хамтран “Төмөр замын ачаа тээвэрлэлтийн явцад үүссэн ослын улмаас гарсан гал түймрийг унтраах нь” сэдэвт тактикийн дадлага сургуулийг Дархан зангилааны Ачих буулгах хэсэгт зохион байгууллаа.

Хамтарсан сургуульд хоёр байгууллагын 140 гаруй алба хаагч оролцож харилцан туршлага солилцсон юм.

Энэ үеэр болзошгүй нөхцөл байдалд шуурхай шийдвэр гаргах, аврах ажиллагаа явуулах; хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсанаар үүссэн нөхцөл байдлыг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах талаар онолын мэдлэгээ бататгалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top