Эмнэлгийн анхны тусламжийн ахисан шатны сургалтад хамрагдав

DSC0702-1024x1024-1.jpg

Архангай аймгийн Онцгой байдлын газраас ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран “Эмнэлгийн анхны тусламжийн ахисан түвшний сургалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь хээрийн нөхцөлд бодит цагийн байдал дээр нэрвэгдэгчийг нүүлгэн шилжүүлэх, анхны тусламжийг цаг алдалгүй богино хугацаанд хүргэх дадлагын дагуу явагдсанаараа онцлог юм.

Сургалтад Онцгой байдлын газрын 20 алба хаагч хамрагдаж, эмнэлгийн тусламж үзүүлэх гэрчилгээгээ гардан авлаа гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top