Албан бичиг баримтыг стандартад оруулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна

9X1A1443.jpg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  Дорнод аймагт ажиллаж, Онцгой байдлын газарт хэрэгжиж байгаа олон улсын стандартуудад хөндлөнгийн аудит хийлээ.

Дорнод аймгийн Онцгой байдлын газар нь “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор сарын аяныг зохион байгуулахын зэрэгцээ хөтөлбөл зохих албан бичиг баримтыг стандартад оруулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Мөн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн хашааг шинэчилж,  Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн гадна хашаажуулалт, дээврийн засварын ажлыг хийж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн стандартын хэрэгжилтийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид сайжруулах, нутагшуулах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top