Иргэдэд аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгох сургалтад 9346 иргэнийг хамруулав

IMG_0457.jpg

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 03-05-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана.

Энэ удаагийн иж бүрэн сургууль Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн горимын хүрээнд бага зардлаар илүү олон хүнд мэдлэг түгээх зорилт тавин, иргэд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулснаараа онцлог болж байна.

Тодруулбал, ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн сургагч багш нар гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аливаа гамшиг ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг олгох сургалтыг Сэлэнгэ аймгийн 17 сум, таван тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон ард иргэдэд зохион байгуулж, нийтдээ 8742 иргэнийг хамруулсан юм.

Түүнчлэн бүх шатны Засаг дарга, аймаг, сумдын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежментын мэдлэг, хариу арга хэмжээний арга зүй” академик сургалтад танхимаар 178, цахимаар 426 хүн хамрагдлаа.

Иж бүрэн сургуулийн хоёрдугаар үе штабын дадлага сургуулиар эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top