Олон улсын стандартын хэрэгжилтэд аудит хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа

9X1A1506.jpg

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар нь нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх” сарын аяны хүрээнд нийт 9 заалт бүхий төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хэрэгжүүлсэн.

Мөн Түмэнцогт сум дахь спорт заалны барилгыг ”Ус Дулаан ААТҮГ”-аас авч, халаалтын асуудлыг бүрэн шийдвэрлүүлэн алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж, бэлтгэл сургуулилтыг хангах зорилгоор долоо хоног бүрийн мягмар гарагт “Спорт заал” арга хэмжээнд нийт бие бүрэлдэхүүнийг хамруулж байна.

Байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх хүрээнд анги, салбаруудын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байгаа юм.

Олон улсын стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн үйл ажиллагаатай танилцан, цаашид хэрэгжүүлэх, сайжруулах, нутагшуулахад анхаарч ажиллах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top