Бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлжээ

9X1A1615.jpg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ байгууллагын үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа.

Он гарсаар аймгийн хэмжээнд гамшиг, ослын 30 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид иргэн, аж, ахуйн, нэгж, байгууллагын 1,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Аймгийн удирдах албан тушаалтан, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон захиргааны байгууллага, иргэд, оюутан сурагчдад зориулсан гамшгаас хамгаалах ангиллын нийт 202 удаагийн сургалтыг зохион байгуулж, 6600 орчим хүнийг хамруулсан бол аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна.

Мөн анги, байгууллагуудын ажлын орчинг сайжруулах, алба хаагчдын ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд  сургалтын танхим,  хүндэтгэлийн өргөө, спортын танхим, харуулын байр зэрэг томоохон ажлуудыг өрнүүлжээ.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагт сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байгааг онцоллоо.

Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг үндсэн үүргийнхээ хамтаар нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top