Онцгой байдлын ерөнхий газраас Сэлэнгэ аймагт 2022 оны 06 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль аймгийн хэмжээнд ард иргэдийг хамруулан аюулгүй цэгт нүүн шилжих дадлага сургууль явуулснаар өндөрлөлөө.
Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг “Онц” дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.