Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 400 мянган мод, 30 мянган жимс, жимсгэнэ тарьж, ургуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд хаврын тариалалтын өдрүүдэд Ханхонгор сумын нутаг дэвсгэрт 700 ширхэг хайлаас, 300 шар хуайс, 100 голт бор буюу нийт гурван нэр төрлийн 1100 ширхэг модыг тарьж, усалгаа арчилгааг хийж байгаа юм.
Мөн анги, салбаруудын хүрээнд мод тариалахад зориулж Даланзадгад сумын нутаг дэвсгэрт гурван га, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд тус тус нэг га газрыг шийдвэрлүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.