1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Онон голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5, 6-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 7-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн “Бэрэнгийн уурхай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 72 км, сумын төвөөс баруун зүгт 35 км/-т иргэн Т-гийн байшин 06.03-ны өдрийн 00:10 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Т-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 06.02-ны өдрийн 00:10 цагаас эхэлж ажиллан мөн өдрийн 16:30 цагт бүрэн унтраасан.
Тус гал түймэрт: иргэн Т /28 настай, эрэгтэй/-ийн нүүр, 2 гар, Х /27 настай, эмэгтэй, 6 сартай жирэмсэн/-гийн нүүр, 2 гар, Б /6 настай, эрэгтэй/-гийн нүүр, 2 гар, Б /4 настай, эрэгтэй/-гийн нүүр 2 гар, 2 гуя тус тус түлэгдсэн. Тус гал түймэрт өртөж түлэгдэж гэмтсэн 4 иргэнийг Өгийнуур сумын эмнэлэгт эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж 11:13 цагаас Улаанбаатар хотын чиглэлд хөдөлгөөн үйлдэж ГССҮТ-д мөн өдрийн 18:30 цагт эсэн мэнд хүргэсэн.
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 72 км/-т суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 06.03-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч 11:40 цагт очиж иргэн Б /31 настай, эрэгтэй, Орхон аймгийн харьяат/-гийн “Сонато-7” загварын суудлын автомашин шатсан газарт үзлэг хийсэн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:46 цагт очиход иргэн Э-гийн 20х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Элстэйн карерт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18.5 км замыг туулан 17:24 цагт очиход иргэн Г-гийн “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Өгөөмөр 4 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 17:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:28 цагт очиход иргэн О-гийн эзэмшлийн 3 м хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрны 4 дүгээр давхарт утаа гараад байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 17:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 17:52 цагт очиход иргэн Х-гийн 28 м2 байранд цахилгаан тогоо шатаж утаажилт үүссэн байсныг шалгаад буцсан. Тус гал түймэрт иргэн Ц /65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 500 м замыг туулан 18:01 цагт очиход иргэн Б-гийн 2х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:45 цагт очиход иргэн Ц-гийн “Хюньдай Даевоо” загварын автобус бүрэн, 4х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг, иргэн Г-гийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 3 дугаар гудамжны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:41 цагт очиход иргэн Г-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн “Урд агуйтын Хуштайн зурхай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 165 км, сумын төвөөс зүүн зүгт 6 км, Хархорин сумаас баруун урд зүгт 120 км/-т 06.03-ны өдрийн 11:00 цагийн орчим аянга бууснаас ой, хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 06.03-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан иргэд 06.03-ны өдрийн 11:00 цагаас эхлэн ажиллаж мөн өдрийн 13:30 цагт бүрэн унтрааж Бат-Өлзий сумын ойн байцаагчид хүлээлгэн өгсөн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 85 дугаар сургуулийн урд, “Туул” голд хүн усанд живсэн байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км замыг туулан 16:13 цагт очиход Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага шар хоолойн задгайд оршин суух хаягтай иргэн С /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Туул” голын усанд 2 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 16:49 цагт анх осолдсон голын эргээс 35 м зайд, 2 метрийн гүнээс цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Өндрөөс унах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мон циркон” ХХК-ийн үйлдвэрийн байрны цахилгаан шатны хонгил руу хүн унасан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 19:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:08 цагт очиход Архангай аймгийн Цахир сумын 2 дугаар багт оршин суух хаягтай иргэн Б /60 настай, эрэгтэй, гэрээт ажилтан/ “Мон циркон” ХХК-ийн /ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг/ 5 давхар барилгын 4 дүгээр давхрын цахилгаан шатны хонгилоос 1 дүгээр давхар руу унаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан-Арал багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 7 км/-т бага насны хүүхэд 05.30-ны өдрийн 11:00 орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзшгүй тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цул-Улаан багийн “Цагаан арал” гэдэг газраас Цэцэгт багийн “Гурван толгой” гэдэг газар хүртэл 30 км-т завиар, голын эрэг дагуу 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлт, аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР