Ажлын хэсэгт ажиллаж, хуралдааны агуулга, бүтцийг хамтран боловсруулсан

sited-viber_image_202.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулганы үндсэн хуралдаан болох  “Системийн эрсдэлийн тухай ойлголт, удирдах засаглалыг сайжруулах нь: Дэлхийн эрсдэлийн тайлан 2022”  нэгдүгээр сэдэвчилсэн хуралдааныг зохион байгуулах НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа ажиллаж, тус хуралдааны агуулга, бүтцийг хамтран боловсрууллаа.

Хуралдааны үеэр “Гамшгийн үнэлгээний Дэлхийн тайлан 2022”-ын агуулгыг хэлэлцэж, эрсдэлийг салбар хоорондын түвшинд судалж, эрсдэлийн шалтгааныг ойлгох нь 2030 он хүртэл гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцолсон юм.

Мөн КОВИД-19 цартахлын үед хүн төрөлхтний өмнөө тавьсан зорилго, зорилт бүрэн биелэхгүй саармагжиж байгаа ч цар тахалтай тэмцсэн улс, орнуудын туршлага нь гамшгаас хамгаалах тогтолцоо, системийн түвшинд эрсдэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаарх ойлголтыг сайжруулсан гэдгийг оролцогчид тодотголоо.

Хуралдааны агуулга болон хуралдааныг энд дарж үзэх боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top