1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, 10,11-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд нутгийн баруун хагаст, 13-наас ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дудлагыг 06.08-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийналба хаагчид 5 км зам туулан очиход “Орхон түшиг-Ургац” ХХК-ийн “BH116E” загварын автобус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 34 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 08:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Бүрэн сумын Өнжүүл багийн “Задгай” 06.08-ны өдрийн 12:30 цагт 3 байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Д-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин, 4х4 метрийн хэмжээтэй граж, 4х4 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатсан тул тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 14:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Нам хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан очиход малчин Б-ийн 50х4 метрийн хэмжээтэй малын хашаанд бууц шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Арцат”-ын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан очиход иргэн Б-ын 6х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан очиход Ховд аймгийн Булган сумаас Улаанбаатар хотын чиглэлд барилгын материал ачин зорчиж явсан иргэн У-ын “ND-4190” загварын зүтгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны “Нар-ны хорооллын 9 дүгээр байр орон сууцны байрны тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 22:02 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход тус байрны иргэн Я-ын тагт дээр эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Далт багийн “Задгай” гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 1.2 км зам туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Арцат”-ын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 03:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход иргэн М-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Голын-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 44 км-т/ Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллаж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн “Бүрэгдэй” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын талбайд 22 тонн түлш хүргэхээр иргэн М /49 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Танклори” загварын цистерн онхолдсон байсныг 22:40 цагт татаж босгосон.
Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас 1 хүн Эг голын усанд завьнаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. 05.22-ны өдрөөс 06.01-ний өдрийг хүртэл “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан иргэн Ц /36 настай, эрэгтэй, Орхон аймгийн харъяат/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 06.07-ны өдрийн 17:09 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд 250 км замыг туулан 06.07-ны өдрийн анх осолдсон газар хүрэлцэн очсон бөгөөд 06.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газар хүртэл 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 06.09-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Ихтамир сумын харьяат малчин Г-нь 06.06-ны өдөр тус аймгийн Булган сумын төвөөс мориор гэрлүүгээ явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 10:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Г/51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Булган сумын Зуунмод багийн “Халтар-Ангархай” гэдэг уулаас Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Дэнж” гэдэг газар хүртэл 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 06.09-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн Овоогийн жирэм гэдэг газар /аймгийн зүүн урд зүгт 30 км-т/Тус сумын харьяат иргэн Ө-нь 06.08-ны өдөр явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ө/50 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР