Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна

286679720_2855161391456298_7729316247643714335_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нээж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтад аймгийн Онцгой комиссын гишүүд хамрагдаж, сургалт онол аргазүй, олон улсын хүмүүнлэгийн стандарт, Онцгой комиссын гишүүдийн хувийн бэлэн байдлыг хангуулах дадлага, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хээрийн дадлага гэсэн чиглэлүүдээр явагдаж байна.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссын гишүүдэд хээрийн иж бүрэн үүргэвчийг гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top