Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ

285443054_2062176267312921_1018070256397552593_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор зохион байгуулж байгаа “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль өнөөдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын Хар усан тохойд эхэллээ.

Дадлага сургууль 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд бүтцийн нэгжийн алба хаагчид хамрагдаж байна.

Алба хаагчдын усанд сэлэх чадварыг сайжруулах, голын усны ослоос ард иргэдийн амь насыг авран хамгаалах, техник багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах тус дадлага сургууль гурав хоног үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top