Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

287064526_386565770167520_4457667823566911766_n.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 10-ны  байдлаар Хэрлэн болон Орхон голын эх, Сэлэнгэ мөрний адгаар, Хангай нурууны арын Хануй, өврийн Зэгэстэй, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна. Харин Ховд, Онон, Балж, Улз голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Маргааш буюу 11-нд Хэрлэн гол Багануур дүүрэг болон Өндөрхаан сум орчимд, Онги гол Арвайхээр сум орчмоор, Ерөө гол Дулаанхаан тосгоноор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.

 Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

 Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top