Дэлхийн цусны донорыг өдрийг /06.14/ тохиолдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Банзрагч “Хүндэт донор” боллоо.
Тэрбээр 2016 оноос хойш 36 удаа, 12 литр цусаа бэлэглэж, 100 гаруй иргэний амь насыг авран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан байна.
Ахлах ахлагч Г.Банзрагч нь Онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 онд “Баялаг бүтээгч залуу гэр бүл”, “Онцлох сайн үйлстэн”, 2020 онд “Санаачлагч гэр бүл” болж байсан хөдөлмөрч, тэргүүний алба хаагчдын нэг юм гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.