Тогтмол уснаас болон өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт хийлээ

GАНУ3.jpeg

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран ахисан түвшний “Тогтмол уснаас болон өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт онолын болон дадлагын сургалтыг энэ сарын 02-13-ны өдрүүдэд Толбо нуур болон Ховд голд зохион байгууллаа.

 АНУ-ын Иргэний цэргийн дэмжлэгийн бүлгийн сургагч багш нар удирдан явуулсан тус сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 11 алба хаагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан юм.

 Энэ үеэр Онцгой байдлын газарт АНУ-д үйлдвэрлэгдсэн нэг бүр нь 1,5 мянган долларын үнэ бүхий 7 ширхэг гүний шумбалтын хуурай хувцсыг хүлээлгэн өглөө гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top