Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүд чуулж байна

287698214_2218087515024493_6523531727344283402_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олон улсын энхийг сахиулагчдын “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал болж байна.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Ж.П.Лакруа нар оролцож, үг хэлсэн юм. 

Хуралд НҮБ, Европын холбоо болон АНУ, БНХАУ, БНСУ, Австрали, Бразил, Вьетнам, Польш, Бутан, Гана, Нидерланд зэрэг 30 орны 60 орчим төлөөлөгч, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцож байна.

Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн төлөөлөл цахимаар оролцож байгаагаараа онцлог юм.

 Монгол Улсаас НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 911 нь эмэгтэй алба хаагч байна.

Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улс бүс нутагтаа анх удаа зохион байгуулж байгаа нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоог шинэ шатанд гаргаж, олон талт, идэвхтэй оролцоог бий болгоход чухал ач холбогдолтой юм.

Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус хурлаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, тулгардаг бэрхшээл, сайн туршлагыг хэлэлцэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top