Улсын хэмжээнд 18 аймгийн 97 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 сум зудархуу байгаа билээ. Цаг агаарын хүдрэлтэй байгаа аймгуудын малчдад туслах сайн санааны хандивын арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд өрнүүлж байгаа билээ.
Үүний нэг нь Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн үйлсийн хөдөлгөөн өрнүүлэх ажлыг Улаанбаатар хот дах нутгийн зөвлөлүүд, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтэд уриалаад байна.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, дэд дарга Д.Энхтөр болон дүүргүүдийн намын хорооны дарга, тэргүүлэгчид өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралтай уулзан уриалгаа гардуулан өглөө.
Уулзалтын үеэр малчдад туслах энэхүү уриалгыг нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтйн байгууллагуудын дунд өрнүүлж хамтран ажиллан дэмжлэг үзүүлэх хүсэлтийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралд тавьлаа.
Мөн тус хорооноос нийслэлийн иргэдийн дунд 2015 оны 06 дугаар сараас эхлэн “Бид хамтдаа” сайн үйлсийн аяныг зохион байгуулж оюутан, хүүхэд, залуучууд, нийгмийн зорилтод бүлгийн иргэд, соёл урлагийн байгууллага, залуу гэр бүлийн гишүүдэд туслах, хандивын арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.