Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Цасанд суусан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тэвш багийн “Алсын худаг” гэдэг газар 07-65 ГСА улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.02.05-ны өдрийн 03:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /32 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан суудлын автомашиныг 2016.02.05-ны өдрийн 04:46 цагт цаснаас татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газар иргэн А-гийн 8 үхэр 2015.12.27-ны өдөр өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорноговь  аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь  аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар  аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-гийн 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар  аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Дэлгэр цогтын-Энгэр” гэдэг газар малчин А-гийн 3 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар  аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар малчин Э-гийн 4 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар  аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаан худаг” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь 2016.01.10-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 154 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн  Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий  аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв  аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв  аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр “Хонины цэцэг” шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган  аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно идсэн. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар сорилын хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Могод сумын Баясгалант багийн “Хандын өвөлжөө” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.01.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.28-ны өдрийн 318/308 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багын “Бор хайрханы бэл” гэдэг газар малчин М-ийн баруун гар, 2 үхэр, 2 адууг, 2016.01.29-ний өдөр чоно хазсан. Тухайн чоныг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.30-ны өдрийн 152  дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 4  зөрчлийн 3, мэдээлийн 2 дуудлагатай байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.04-ний өдрийн 16:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр багт өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.04-ний өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 2 дугаар гудамжинд 65-13 БНА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн хуучин бага сургуулийн байрны хашаанд иргэн О-гийн эзэмшлийн 41-17 ДОР улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.04-ний өдрийн 12:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 7 албан хаагч, 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн төвийн урд талд авто замын зорчих хэсэгт иргэн Б-гийн эзэмшлийн 80-62 БНХ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.04-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой осол: 

Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Нарийн хөндий” гэдэг газар авто замын зорчих хэсэгт 35-02 УНУ улсын дугаартай ачааны автомашин, 98-18 УНК улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдсний улмаас ачааны автомашины жолооч эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.02.04-ний 21:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /43 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top