Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээний саадтай 100 м-ийн төрлийн аваргууд тодорлоо.
Тус төрөлд Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн тамирчин Д.Бодьхүү тэргүүлж, УБТЗ-ын Э.Билгүүн, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тамирчин Г.Цогтбаяр, УБТЗ-ийн Б.Буянбаатар нар удаалсан юм.
Тэмцээн Сүхбаатар сумын цэнгэлдэх хүрээлэнд байлдааны тархалтын төрлөөр үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.