ОХУ-ын Иргэний хамгаалалтын академиас мэндчилгээ ирүүллээ

2019-02-12-480_78209-1_719387.jpg

Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойн өдрийг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академийн дарга, дэслэгч генерал В.В.Панченков мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд “Эрхэм хүндэт Г.Ариунбуян танаа, ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний ойн баярын мэндийг хүргэе.

Манай ээдрээт энэ ертөнцөд хэн ч онцгой байдал, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн гамшиг, амь насанд аюултай заналхийллээс ангид байдаггүй. Аврагчийн ажил бол эр зоригтой, авхаалж самбаатай, хүчирхэг, үргэлж бусдад туслахад бэлэн байдаг хүний ажил юм.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь онцгой нөхцөл байдалд тусламж эрсэн хэн болгоныг найдвартай хамгаалж, тусламж үзүүлдэг гэдэгт итгэл дүүрэн байна.

Танд дахин баярын мэнд хүргэхийн ялдамд Монгол Улсын төлөөх хариуцлагатай албанд тань ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top