Удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт эхэллээ

288720651_573121444161260_7752708989047661086_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд  бүсийн төвүүдийн удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтын хаалт болох  “Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн хариу арга хэмжээний олон улсын стандартыг таниулах” сэдэвт сургалт Баруун бүсийн төв-Ховд аймагт эхэллээ.

Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг удирдан явуулж байна.

  Сургалтад аймгийн Онцгой комиссын 34 гишүүн оролцож байгаа бөгөөд гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшигтай тэмцэх бэлэн байдлаа хангах, нэрвэгсдэд анхны тусламж үзүүлэх зэрэг мэдлэг, дадалд суралцах юм.

Бүс нутгийн онцлог, газар зүйн байршлаас шалтгаалан усны осол, хүчтэй цасан болон шороон шуурга, үер аюул зэрэг аюулт үзэгдэл, осол зонхилон тохиолддог байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top